Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН УДИРДЛАГУУД ЦАХИМ ХУРАЛД ОРОЛЦОЖ БАЙНА

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 09 дүгээр хуралдаан яг одоо Хангарьд ордноос онлайнаар зохион байгуулагдаж байна.
Тус хуралд дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл нар цахимаар холбогдож мэдээлэл солилцож байна.


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар:
-Хорооны хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаагийн ажиллах журам батлах тухай
-Улаанбаатар хотын инженерийн дэд бүтцийн хангамжийн өнөөгийн байдал, хэрэгцээ шаардлага, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ
-Нэг хот-Нэг стандарт зорилтот жилийн нэгдүгээр улирлын төлөвлөгөөний биелэлт зэрэг хэд хэдэн асуудлыг авч хэлэлцэж байна.

 

 

Хуваалцах: