Налайх дүүрэг

ГЭР БҮЛИЙН ӨДРИЙГ УДАМ СУДРАА МЭДЭЖ, ҮҮХ ТҮҮХЭЭ ТАНИУЛАН, УРГИЙН БИЧГЭЭ ХӨТӨЛЖ, ҮЛГЭР ДОМОГ ЯРИЛЦАН ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД ҮНЭ ЦЭНЭТЭЙГЭЭР ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Олон улсын гэр бүлийн өдөр өнөөдөр тохиож байна.

Гэр бүл нь нийгмийн зохион байгуулалтын хамгийн бага нэгж хэдий ч улс эх орны үндэс суурь билээ.

Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг.
Монгол ёс уламжлалаа мэддэг, ахас дээдсээ хүндэлдэг, хүмүүнлэг, өөрийнхөө эрхийг бусдын эрхээр хязгаарлаж чаддаг, зөвд зөөлөн, бурууд хатуу, байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалдаг Монгол хүн байхын тулд хүүхэд бүр өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй, түүндээ хүрэх чин зорилготой, зорилго бүр нь амжилттай гэрэл гэгээ дүүрэн байх учиртай.
Хүүхдийн хөгжлийн анхдагч орчин нь гэр бүл учраас хүүхдийг зөв хүмүүжүүлэх, хөгжүүлэх, тэднийг ирээдүйд сайн хүн болгон төлөвшүүлэхэд гэр бүлийн халуун, дулаан уур амьсгал, аав, ээжийн хайр энэрэл, үнэт сургааль, үүрэг хариуцлага хамгаас чухал.

Тиймээс Гэр бүлийн өдрийг удам судраа мэдэж, үүх түүхээ таниулан, ургийн бичгээ хөтөлж, үлгэр домог ярилцан гэр бүлийн хүрээнд үнэ цэнэтэйгээр тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалж байна.

Налайх дүүргийнхээ нийт иргэд, гэр бүлийн гишүүн бүрт Олон улсын гэр бүлийн өдрийн мэндчилгээ дэвшүүлж, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

АЙЛ БҮРИЙН ХОЙМОРТ АЗ ЖАРГАЛ ЦАЛГИЖ БАЙХ БОЛТУГАЙ.

 

 

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ч.РАДНААБАЗАР

Хуваалцах: