Налайх дүүрэг

МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН БАГ МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВД АЖИЛЛАЖ БАЙНА

Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчийн баг өнөөдрөөс эхлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаанд хөндлөнгийн үнэлгээ хийж дүгнэлт гаргахаар ажиллаж байна.
Тус шинжээчдийн багтай дүүргийн Засаг дарга бөгөөд МСҮТ-ийн ТУЗ-ийн дарга Ч.Раднаабазар уулзаж, хамтран хийж хэрэгжүүлсэн ажлын талаар товч мэдээлэл хүргэн, үнэлгээний ажилд нь амжилт хүслээ.
Магадлан итгэмжлэл гэдэг нь боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн чанарт хараат бус үнэлгээ хийж, ахиц дэвшлийг дэмжин, мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөх үйл ажиллагаа юм.


Алтан гадас одонт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нь өөрийн үнэлгээний багийг томилон магадлан итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, өөрийн үнэлгээний тайланг бэлтгэсэн бөгөөд хөндлөнгийн үнэлгээ нь хоёр дахь үе шат юм.

 

Хуваалцах: