Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ ХУРАЛДЛАА

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд 2018 оноос эхлэн залуучуудын эрх ашгийг хамгаалж, хөгжил оролцоог бодлогын түвшинд дэмжих зорилгоор дүүргийн Засаг даргаар тэргүүлдэг салбар зөвлөлийн хамт олон 2020 оны анхдугаар хуралдаанаа амжилттай зохион байгууллаа.
Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл нь Налайх дүүргийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/08 тоот захирамжаар шинэчлэгдэн батлагдсан ба нийт 12 гишүүний бүрэлдэхүүнтэй.

Үүнд:
- Зөвлөлийн тэргүүн: Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар
- Дэд тэргүүн: Налайх дүүргийн Нийгмийн чиглэлийн төсөл хөтөлбөрүүдийн удирдагч бөгөөд Засаг даргын орлогч Х.Анхбаяр
- Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга: С.Ялалт
- Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн: Д.Даваасүрэн
- Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн мэргэжилтэн: Б.Одончимэг
- Боловсролын хэлтсийн статистик мэдээлэл хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан мэргэжилтэн: Н.Алтанмөнх
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албаны дарга: Б.Уянга
- “Тохижилт үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын дарга: Д.Наянбаяр
- Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн сургалтын албаны менежер: С.Мөнхбат
- Эрдмийн оргил цогцолбор сургуулийн багш, Налайх дүүргийн залуу багш нарын холбооны тэргүүн: Н.Бадамсүрэн
- Хуульч, өмгөөлөгч:Б.Чулуунгэрэл
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн ажилтан: Х.Цолмон
- Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга, салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга: Б.Наранбаяр нар ажиллаж байна.
Энэ удаагийн хуралдаанаар дүүргийн залуучуудын салбар зөвлөлийн 2020 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн санал солилцсон юм.

Хуваалцах: