Налайх дүүрэг

ҮЙЛДВЭР ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХҮНД ДААЦЫН АВТО ЗАМЫН АЖИЛ 90 ОРЧИМ ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

“Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-аас Налайх-Чойрын чиглэлийн авто замтай холбох 4.64 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

Нийслэлийн авто замын сангийн хөрөнгөөр хийгдэж буй уг ажил нь 2018 онд эхэлж, өнөөдрийн байдлаар авто замын үндсэн бүтээн байгуулалтын ажил бүрэн дуусч, явган хүний зам, хөвөө, тоноглолын ажлууд хийгдэж байна.

Уг зам нь 40 метр өргөн, хоёр урсгал, дөрвөн эгнээтэй, явган хүний зам болон ногоон зурвастай, үйлдвэрлэл аж ахуйн газар болон бусад гудамж замын зэрэглэлтэй, хүнд даацийн автомашин зорчих цемент бетон авто зам юм.
Авто замыг 06 дугаар сарын 10 гэхэд хүлээлгэн өгөхөөр төлөвлөөд байна.

 

Хуваалцах: