Налайх дүүрэг

ХОГ ХАЯГДЛЫГ АНГИЛАН ЯЛГАХ ЧИГЛЭЛЭЭР "НОГООН МОНГОЛ" ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Ногоон хөгжлийн бодлого”-ын баримт бичгүүдэд 2030 он гэхэд хог хаягдлыг дахин боловсруулах хэмжээг 40 хувьд хүргэж байгальд булж устгах хаягдлын хэмжээг 40 хувь бууруулах зорилт тусгагдсан.
Тус зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Европын хөрөнгө оруулалтын сангийн санхүүжилтээр хэрэгждэг "Ногоон Монгол" төслийг Налайх дүүрэгт хэрэгжүүлэхээр болж өнөөдөр хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.
"Ногоон Монгол" төслийг хэрэгжүүлэгч Мон-Экспо ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б. Энэрэлт, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар нар санамж бичиг үзэглэлээ.


Тус төслийн хүрээнд хог хаягдлыг ангилан ялгах мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх, хог хаягдлаас цахилгаан үүсгэх цахилгаан станцийг Налайх дүүргийн хог хаягдлын төвлөрсөн хогийн цэгийн дэргэд байгуулах зорилт тусгагдсан байна.
Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан 2020 ондоо багтаан ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Хог хаягдлаас цахилгаан үйлдвэрлэх цахилгаан станц баригдсанаар дүүргийн төвийн бүх хог хаягдлыг энэхүү үйлдвэрт тушаах, ангилан ялгах хэвшил бий болох юм.

Хуваалцах: