Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА АСРАМЖ ХАЛАМЖИЙН ТӨВҮҮДЭЭР ОРЛОО

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Налайх дүүргийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө орон нутгийн зөвлөлийн тэргүүн Ч.Раднаабазар, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Б.Наранбаяр нар асрамж халамжийн төвүүдээр зочиллоо.
Улаанбаатар хотод байрладаг асрамж халамжийн төвүүдэд байгаа Налайх дүүргийнхээ харьяат хүүхдүүд багачуудтай уулзаж ярилцан, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэж ажиллахаа мэдэгдлээ.

Хуваалцах: