Налайх дүүрэг

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨСӨН АЛБАН ХААГЧДАД БАЯР ХҮРГЭЛЭЭ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын төрийн жинхэнэ албан тушаалд томилогдон, туршилтын хугацаанд ажиллаж, тухайн ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан 136 иргэнийг төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргүүлэх ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо.
Дүүргийн ЗДТГ-ын Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Э.Үүрцайх, 5 дугаар хорооны зохион байгуулагч Б.Урангоо нар тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч боллоо.
Дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл тангараг өргөсөн албан хаагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэж ажлын амжилт хүсэн ерөөлөө.

Хуваалцах: