Налайх дүүрэг

190 ГАРУЙ ХҮҮХДЭД БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ЗДТГ-аас Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, "Шижир зул" ХХК, "Цээпил" ХХК, "Амин хүүхэд" төрийн бус байгууллагатай хамтран 8 хорооны 190 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд бэлэг гардууллаа.
Тус үйл ажиллагааг коронавирусийн /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх тогтоол, шийдвэрийн хүрээнд олноор цуглуулахгүйгээр зохион байгуулсан бөгөөд дүүргийн удирдлагууд оролцсон юм.

Хүүхэд бүхэн аз жаргалаар бялхаж байх болтугай.

 

 

Хуваалцах: