Налайх дүүрэг

ТАЛАРХАЛ

Багануур, Багахангай, Налайх дүүргийн 21 дүгээр тойргийн сонгуулийн хорооноос УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
2020 оны 04 дүгээр сард тойргийн сонгуулийн хороог байгуулснаас хойш 70 хоногийн хугацаанд гурван дүүргийн 26 хэсгийн хороонд 770 гаруй төрийн албан хаагч төрийн сонгуулиа өндөр хэмжээнд, хууль журмын дагуу амжилттай зохион байгуулж ажиллаа.

Сонгуулийн байгууллага, зохион байгуулалтыг дэмжиж ажилласан ажилтнуудыг салбараар нь ангилвал:

  • Сонгуулийн хорооны бүрэлдэхүүн – 7
  • Хэсгийн хорооны тоо – 26
  • Хэсгийн хорооны бүрэлдэхүүн – 212
  • Мэдээллийн технологийн баг, ажилтнууд – 36
  • Иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтнууд – 65
  • Цагдаагийн байгууллагын албан хаагч- 288
  • Эрүүл мэндийн салбарын ажилтан- 67
  • Онцгой байдлын албан хаагч- 78 тус тус ажиллалаа.

Мөн Ковид-19 цар тахалаас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд УИХ-ын сонгуулийг хуулийн дагуу зохион байгуулж явуулахад анхаарч идэвхтэй хамтран ажилласан төрийн байгууллагууд, харилцаа холбоо, мэдээлэл, тээвэр, эрчим хүч, үйлдвэрлэл үйлчилгээний бусад байгууллагуудад талархал илэрхийлж байна.
Ирэх дөрвөн жилийн төрийн эрх барих дээд байгууллагаа сонгох нэр төртэй үүргээ хэрэгжүүлэн саналаа өгсөн Багануур, Багахангай, Налайх дүүргийнхээ нийт сонгогчиддоо, тэднийг саналаа өгөх нөхцлийг бүрдүүлж, сонгуулийн үйл ажиллагааг гардан зохион байгуулсан 770 гаруй төрийн албан хаагч нартаа ЧИН СЭТГЭЛИЙН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ.

Төр төвшин, түмэн олон амгалан байх болтугай!

БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ ДҮҮРГИЙН СОНГУУЛИЙН ХОРОО

Хуваалцах: