Налайх дүүрэг

ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРГИЙГ 07 САРЫН 15-НЫ ӨДРИЙГ ХҮРТЭЛ СУНГАЛАА

Улсын онцгой комисс 06 сарын 30-ны өдөр хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын хэмжээнд тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх долдугаар сарын 15-н хүртэл сунгах шийдвэрийг гаргасан байна. Харин дотооддоо аж ахуй нэгжийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх чиглэлийг аймаг, нийслэлийн удирдлагуудад өгсөн байна.
Улсын онцгой комиссоос өгсөн чиглэлийн дагуу олноор цугласан жагсаал цуглаан хийхийг хориглосон хэвээр байх юм.
Мөн нийтийг хамарсан спортын арга хэмжээ зохион байгуулах, PC тоглоомын газар, диско баарыг нээхгүй байх шийдвэр гарчээ.

Хуваалцах: