Налайх дүүрэг

АНГИЛСАН ХОГ ХАЯГДЛЫГ АЧИЖ ТЭЭВЭРЛЭХ АВТО МАШИНЫГ "ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭ" ОНӨААТҮГ-Т ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу хог тээврийн менежментийг сайжруулах зорилтын хүрээнд "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т техникийн парк шинэчлэлийг эрчимтэй хийж байна.
Өнөөдөр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар тэргүүтэй дүүргийн удирдлагууд "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-т 8 м.куб-ын багтаамжтай хог тээврийн авто машиныг хүлээлгэн өглөө.


Ингэснээр 2016 оноос хойш тус байгууллагын 8 автомашиныг бүрэн шинэчилж байгаа юм.
2020 оны 4 сард үйлдвэрлэгдсэн энэхүү хог тээврийн авто машиныг нийслэлийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэсэн бөгөөд зөвхөн ангилсан буюу дахин боловсруулах хог хаягдлыг ачиж тээвэрлэх юм.


Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийнхээ өнгө үзэмжийг сайжруулахын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл ажилладаг "Налайх Тохижилт үйлчилгээ" ОНӨААТҮГ-ын хамт олонд ажлын амжилт хүсэн ерөөгөөд дахин 2 авто машиныг шинэчлэхээр болсон гэдгээ дуулгалаа.


Ингэснээр шинээр 10 авто машин, техникийг шинэчлэлийг хийж байна.
Дашрамд дүүргийн иргэд, оршин суугчид та бүхнийг ахуйн хог хаягдлаа ангилан ялгаж хэвшихийг уриалж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

 

Хуваалцах: