Налайх дүүрэг
Дэлхий нийтэд нүүрлээд байгаа Ковид-19 цар тахлын аюулаас ард иргэдээ хамгаалах, урьдчилан сэргийлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн, энхийн манаад цаг наргүй ажиллаж үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдал, Цагдаа, Мэргэжлийн хяналт, Эрүүл мэндийн салбарын нэр бүхий албан хаагчдыг Монгол төрийн их баяр наадмын босгон дээр хүлээн авч, шагнаж урамшууллаа.

Дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар хүнд хэцүү цаг үед өвлийн тэсгим хүйтэн, зуны халуун нарыг үл ажран, ар гэрээ умартан үүрэг гүйцэтгэж ажилласан албан хаагчиддаа, тэдний ар гэрийнхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж ажлын амжилт хүсэн ерөөлөө.




ХАЛДВАРЫН ЭСРЭГ ХАМТДАА ХИЧЭЭЦГЭЭЕ.
