Налайх дүүрэг
Онцгой нөхцөл байдалтай уялдуулан дүүргийн баяр наадмыг 11,12-ны өдрүүдэд үзэгчгүйгээр тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэ жилийн хувьд дүүргийн наадмыг төсвөөс хөрөнгө зарахгүйгээр морины болон бөхийн холбоод бай шагнал болоод бусад асуудлыг хариуцаж цомхон хүрээнд зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Өнөөдөр Налайхын гол морь барианы газарт азарга, их нас, шүдлэн насны морьдын уралдаан боллоо.
Түрүүлж айрагдсан морьдын цол дуудаж, дүүргийн удирдлагууд болон хурдан морины уралдаан зохион байгуулах комиссоос бай шагналыг гардуулан өглөө.



Азарганы уралдаанд:
1. Ч.Наранбаярын цавьдар халзан,
2. М.Аманболдын хээр,
3. М.Хэрлэнгийн зээрд халзан,
4. Г.Бямбабатын хонгор
5. Ө.Мөнх-Очирын цоохор азарга тус тус айрагдлаа.
Их насны морины уралдаанд:
1. Д.Баяр-Отгоны халтар,
2. Н.Бямбадоржийн халзан зээрд,
3. М.Аманболдийн саарал,
4. М.Адилбишийн хул
5. н.Ганбаатарын хар ногоон морьд тус тус айрагдаж уясан эзэн, унасан хүүхдээ баярлууллаа.
Шүдлэн насны морьдын уралдаанд:
1. Ж.Баттулгын хүрээ зээрд
2. А.Ариунтулгын хээр
3. Ё.Энхсайханы саарал будан
4. М.Амаржаргалын ягаан
5. М.Хэрлэнгийн сартай зээрд шүдлэн айрагдаж төрийн наадамд торгон жолоогоо өргүүллээ.
