Дүүргийн "Залуучуудын хөгжил" дэд хөтөлбөрийн хүрээнд өрхийн хөгжлийг дэмжих хөтөлбөрт хамрагдсан, дэмжлэг шаардлагатай гэр бүл, эрсдэлтэй нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд туслах, бие даан амьдрах чадвартай болгох, амьжиргааны төвшинг дээшлүүлэх, нийгмийн суурь үйлчилгээнд холбон зуучлах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилгоор "НЭГ БАЙГУУЛЛАГА-НЭГ ӨРХ" аяныг өрнүүлсэн.

Тус аяныг дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу 50 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжүүд идэвхтэй дэмжин оролцож байна.
Аянд идэвхтэй оролцсон нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан хаагчдад талархал илэрхийлье.
