Налайх дүүрэг

ЭНЭ ӨВЛӨӨС НАЛАЙХ ДҮҮРЭГТ САЙЖРУУЛСАН ШАХМАЛ ТҮЛШИЙГ ХЭРЭГЛЭЖ ЭХЭЛНЭ

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн шав тавих ёслол 04 сарын 09-ний өдөр Налайх дүүрэгт болсон.

Сайжруулсан түлшний үйлдвэр баригдаж, дүүргийн иргэд эхнээсээ ажлын байраар хангагдаж эхлээд байна.

"Таван толгой түлш" ХХК-д ажилд орохоор бүртгүүлсэн иргэд болон ажилд орох сонирхолтой иргэдийг дүүргийн Хөдөлмөр Халамж үйлчилгээний хэлтэст 07 дугаар сарын дуустал бүртгэж байна.

Агаарын тухай хуулийн 15.1, 15.3-д заасны дагуу Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг жил бүр шинэчлэн тогтоох ба НЗД-ын Зөвлөлийн 2020 оны 2 сарын 20-ны өдрийн хурлаар Налайх дүүргийг Агаарын чанарыг сайжруулах II бүсэд багтаан батлаж БОАЖЯ-нд хүргүүлсэн. Энэ хүрээнд Налайх дүүргийн гэр хорооллын айл өрхүүд энэ өвлөөс эхлэн сайжруулсан шахмал түлшийг хэрэглэж эхэлнэ. Иймд иргэд та бүхнийг яндан зуухны стандартыг хангах бэлтгэлээ эртнээс базаахыг сануулж байна.

МУЗГ-ын 62 дугаар тогтоолын дагуу 100-аас дээш болон доош квт хүчин чадалтай халаалтын зууханд шүүлтүүр суулгах, цахилгаан болон бусад эх үүсвэрт холбох, технологио өөрчилж ажиллахыг аж ахуйн нэгж, байгууллагуудад сануулж байна.

Хуваалцах: