Налайх дүүрэг
Энэ онд боловсролын салбарт ихээхэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Дүүрэгт хийгдэж байгаа сургууль, цэцэрлэгийн өргөтгөл болон бусад хөрөнгө оруулалтын ажлын явцтай дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга С.Ялалт нар танилцлаа.

Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 109 дүгээр бага сургуулийн өргөтгөлийн барилгын ажил эрчимтэй хийгдэж, дуусах шатандаа ороод байна.
Өргөтгөлийн барилгын ажлыг Япон улсын буцалтгүй тусламжаар Ивата Чизаки-Дай Ниппон хамтарсан түншлэл болон Мухиа ХХК хамтран гүйцэтгэж байна.

Одоогоор 90 орчим хувийн гүйцэтгэлтэй ажил хийгдэж байгаа бөгөөд 2020 оны 08 сарын 15 гэхэд 288 хүүхдийн суудалтай хичээлийн шинэхэн байрыг бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.


