Налайх дүүрэг

АЛСЛАГДСАН ДАГУУЛ ХОТ, ТОСГОДЫН ЭРХ ЗҮЙН СТАТУСЫН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

"Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн хүрээнд нийслэлийн алслагдсан дагуул хот, тосгодын хөгжлийн стратеги, эрхзүйн статусын талаарх санал солилцох уулзалт хэлэлцүүлэг Налайх дүүргийн ЗДТГ-т өнөөдөр боллоо.

Уулзалт хэлэлцүүлэгт Барилгын хөгжлийн төв, Налайх, Багануур, Багахангай 3 дүүргийн удирдлагууд, төслийн мэргэжилтнүүдийн төлөөлөл оролцлоо.

"Монгол Улсын хүн амын нутагшилт, суурьшлын хөгжлийн ерөнхий төсөл"-ийн талаар болон дагуул хотуудын хөгжлийн стратегийг Барилгын хөгжлийн төвийн ХАНБНСТХ-ийн дарга С.Давааням танилцуулсан бол дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар дүүргийнхээ хөгжлийн стратегийг танилцууллаа.

Уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид дараагаар нь 3 дүүргийн хот байгуулалтын дэд бүтэц, барилга байгууламжтай танилцсан юм.

Хуваалцах: