Налайх дүүрэг

123 ДУГААР ЦЭЦЭРЛЭГИЙН УРД ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ АВТО ЗОГСООЛ БАЙГУУЛНА

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Захирагчийн ажлын албаны дарга А.Туяабаатар нар 07 дугаар сарын 27-ны өдөр дүүрэгт хийгдэж байгаа зарим бүтээн байгуулалтын ажлын явцтай газар дээр нь танилцлаа.

Япон улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн "Өвсний үндэс" хөтөлбөрийн хүрээнд Налайх дүүргийн 123 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгын ажил хийгдэж байна.

Хичээл сургалт эхлэхэд цөөн хоног үлдсэнийг дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар анхааруулаад ажлаа хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхийг санууллаа.

Мөн 123 дугаар цэцэрлэг орчимд нийслэлийн хөрөнгө оруулалтаар авто зам, авто зогсоол байгуулах ажил эхэллээ.

Тус ажлыг эрчимтэй эхлүүлэхэд саад тотгор болоод байгаа зарим асуудлуудыг шуурхай шийдвэрлэх, газар чөлөөлөлтийн асуудлыг холбогдох мэргэжлийн байгууллагууд шийдвэрлэх, гүйцэтгэгч компанийг ажлаа шуурхай хийж, хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс өмнө ажлаа дуусгахыг үүрэг болголоо.

Хуваалцах: