Налайх дүүрэг

"МАНАЙ ХОРОО-МИНИЙ ГУДАМЖ" АЯНДАА ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас "Манай хороо-Миний гудамж" аяныг 3 дахь жилдээ зарлан зохион байгуулж байна.

Аяны хүрээнд тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн, гудамж талбайд аюулгүй байдлыг хангуулсан, тохижилт бүтээн байгуулалтын ажлыг эзэнжүүлж, арчлалт хамгаалалттай болгосон, байгууллага аж ахуйн нэгж иргэдийн оролцоотойгоор нийтийн эзэмшлийн гудамж талбайг тохижуулсан зэргийг шалгуур үзүүлэлт болгон дүгнэх юм.

07 сарын 01-нээс 10 сарын 01-нийг хүртэлх хугацаанд зохион байгуулагдах аянд шилдэг дүүрэг, хороо, СӨХ, байгууллага, аж ахуйн нэгж, өрх, хог тээврийн байгууллагыг шалгаруулж урамшуулах юм.

Иймд иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагуудыг 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Манай хороо-Миний гудамж" аянд идэвхтэй оролцон, амьдарч байгаа орчин нөхцөлөө сайжруулахын тулд оролцоогоо нэмэгдүүлж хамтран ажиллахыг уриалж байна.

ИРГЭДИЙН ОРОЛЦООТОЙ ХӨГЖЛИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА

Хуваалцах: