Налайх дүүрэг

"СОЁЛЫН ЦАГ" АЯН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Соёлын яам болон нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Соёлын цаг” аяныг эхлүүлсэн.
8 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн уг арга хэмжээ 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл зохион байгуулагдах юм.

Тус хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төв талбайд "Монгол Улсын Дуурь бүжгийн Эрдмийн театр"-ын хамт олон уран бүтээлийн дээжээ толилууллаа.

Дашрамд дурдахад аяны хүрээнд нийслэлийн есөн дүүргийн 24 байршилд соёл урлагийн байгууллагууд тодорхой хуваарийн дагуу урлагийн үйл ажиллагаа зохион байгуулах юм.
Аянд:
Дуурь бүжгийн эрдмийн театр
Драмын театр
Үндэсний урлагийн их театр
Улсын филармони
Хүүхэлдэйн театр
Цэргийн дуу бүжгийн эрдмийн театр
Хилийн дуу бүжгийн чуулга
Улаанбаатар чуулга
Цагдаагийн Сүлд чуулга
Номын сангууд болон музейн байгууллагууд оролцож байна.

Хуваалцах: