Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН БАРИЛГЫГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭН АВЛАА

УИХ-ын гишүүн С.Амарсайхан өчигдөр /09.20/ Налайх дүүрэгт ажиллалаа. Дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилгын шавийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний өдөр тавьсан бөгөөд барилгын ажлыг зургаан сарын хугацаанд хийж гүйцэтгэхээр төлөвлөсний дагуу хугацаандаа гүйцэтгэж, ийнхүү Цагдаагийн хэлтсийн шинэ барилгыг Улсын комисс хүлээн авлаа.

Цагдаагийн хэлтсийн ажилтан, алба хаагчид тун удахгүй шинэ байрандаа орсноор ард иргэдийнхээ амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг цагдаа нар маань ажлын таатай орчин нөхцөлөөр хангагдах боломж бүрдээд байна.

Дүүргийн Цагдаагийн хэлтсийн барилга нь 1989 онд ашиглалтад орсноос хойш 31 жилийн хугацаанд хуучин барилгадаа үйл ажиллагаа явуулж байгаа юм. Барилгын тухайд багтаамж нь бага, дүүргийн 100 цагдаагийн алба хаагч ажиллахад хүндрэлтэй байсан юм.

Хуваалцах: