Налайх дүүрэг

ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН БАЙРАНД “ЭРХ ЗҮЙН ХӨТӨЧ” БУЛАН НЭЭГДЛЭЭ

“Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг Засгийн газрын 50 дугаар тогтоолоор 2018 оны 2 дугаар сард батлагдсан.

Тус хөтөлбөрийн хүрээнд иргэд хүссэн цагтаа, хүссэн газраасаа шаардлагатай мэдээлэл авах, сургалт, сурталчилгаа, зөвлөгөө мэдээллийн баталгаатай эх сурвалж болох эрх зүйн цахим мэдээллийн сан www.“e-khutuch.mn” портал цахим хуудас нээгдсэн байна.

Тэгвэл дүүргийн ЗДТГ-ын байранд иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг цахимаар авах боломжийг бүрдүүлсэн эрх зүйн хөтчийн булантай боллоо.

Тус ажлыг Хууль зүйн үндэсний хүрээлэн, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгууллаа.

Эрх зүйн хөтчийн булан иргэдэд танилцуулах нээлттэй өдөрлөгт дүүргийн Засаг даргын орлогч Х.Анхбаяр, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга В.Энхтамир, мэргэжилтэн Г.Идэрсайхан, дүүргийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга, Эрх зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн Г.Баярмаа, хороодын Засаг дарга нийгмийн ажилтан, дүүргийн төрийн байгууллагын болон иргэдийн төлөөлөл оролцлоо.

Тус буланг нийслэлийн дүүргүүдээс анхлан хэрэгжүүлсэн дүүрэг болж түүчээлж буйг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг онцлон хэлж байсан ба энэхүү буланг нээснээр дүүргийн иргэд “Эрх зүйн хөтөч”-ийн булангаар үйлчлүүлэх боломжтой болох юм.

Хууль зүйн зөвлөгөө, мэдээллийн цахим сан е-khutuch.mn цахим хуудас нь иргэдийн эрх зүйн гол эх сурвалж, цахим гарын авлага болж ашиглагдах төдийгүй, нийт иргэдийн хууль зүйн зөвлөгөө, мэдээллийг нэг дороос авах цахим хөтөч болж ашиглагдах юм.

 

Хуваалцах: