Налайх дүүрэг

МЭНДЧИЛГЭЭ

ӨЧИГДӨРГҮЙ ӨНӨӨДӨР, ӨНӨӨДӨРГҮЙ МАРГААШ ГЭЖ ҮГҮЙ БИЛЭЭ.

Ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө залуу нас, халуун сэтгэлээ зориулан уйгагүй хөдөлмөрлөж, шаргуу зүтгэсэн буянт буурлууд, ахмадууд та бүхэндээ Олон Улсын Ахмадын баярын өдрийн халуун мэндийг хүргэж, үр хүүхэд, төр түмэндээ түшиг нь болж явахын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Улсынхаа нийслэлийг илч гэрлээр түгээж ирсэн уурхайчдын өлгий нутгийнхаа өнөөдрийн бахдам түүхийг бүтээсэн ахмадууд, буянт буурлууддаа ахмадын баярын мэнд дэвшүүлж, дүүрэг, хорооныхоо хөгжил дэвшилд өөрсдийн хуримтлуулсан мэдлэг, туршлагаараа үргэлжид үнэтэй хувь нэмэр оруулсаар байна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье.

Өнөөдрийн сайн сайхны төлөө цуцалтгүй хөдөлмөрлөж, үр хүүхэд, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө ариун цагаан хөдөлмөрөөрөө түүчээ болж ирсэн эрхэм ахмад, буурлууд та бүхний минь арван цагаан буян улам арвижиж, урт насалж, удаан жаргалыг хүсэн ерөөе.

ХҮНДЭТГЭСЭН:

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА ЧОЙЖИНСАМБУУГИЙН РАДНААБАЗАР

Хуваалцах: