Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайханы санаачилгаар “Автобустай танилцах аялал”-ыг Налайх дүүргийн 8 хорооны 800 орчим иргэдийг хамруулан зохион байгуулсан бол 09 сарын 28, 29-ний өдрүүдэд төрийн албан хаагчдыг хамрууллаа.
Дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 40 төрийн байгуулагын 320 орчим ажилтан, албан хаагчид "Автобустай аялал"-аар дүүрэгт хэрэгжиж байгаа томоохон төслүүд болох Налайхын Барилгын материал, үйлдвэр технологийн парк, Таван Толгой түлш зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэртэй танилцлаа.
Энэ үеэр Спорт хорооны мэргэжилтнүүд Цэнгэлдэх хүрээлэнд ажлын байрны дасгал хөдөлгөөн заасан юм.
“Автобустай аялал”-ын хөтөчөөр:
ЗДТГ-ын ТЗУХ-ийн мэргэжилтэн Г.Одонтуяа
Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн Д.Оюунбилэг
Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Бат-Очир
Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга М.Баттулга
Худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний хэлтсийн дарга Ц.Тунгалаг
ТЗУХ-ийн мэргэжилтэн Б.Одончимэг нар ажиллаж, иргэд болон төрийн албан хаагчдад мэдээлэл хүргэлээ.
“Автобустай аялал”-ын үеэр төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 14 асуумж бүхий сэтгэл ханамжийн судалгааг 500 гаруй иргэдээс, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор 26 асуумж бүхий сэтгэл ханамжийн судалгааг 200 гаруй иргэдээс авсан.