Дахин төлөвлөлтийн 26, 27 дугаар байрны гадна шугам сүлжээний ажлын явцтай дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар газар дээр нь танилцлаа.
Дахин төлөвлөлтийн 26, 27 дугаар байрны гадна шугам сүлжээний ажлыг хийж гүйцэтгэж буй Стандарт Холдинг ХХК-ийн туслан гүйцэтгэгч болох Өгөдэй Ази ХХК-ийн гүйцэтгэж байгаа шугам сүлжээний ажилд гэмтэл гарсны улмаас иргэдийн хэрэгцээний усыг түр хязгаарласан байна.
Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хугацаандаа ажлаа хийж дуусгаж чадахгүй байгааг хатуухан шүүмжлээд иргэдийн гомдлыг шуурхай барагдуулж, хүн хүчээ нэмж гэмтлийг яаралтай засварлан хэрэглээний усаар хангахыг үүрэг болголоо.
Тус ажлыг гүйцэтгэгч болох Өгөдэй Ази ХХК-ийн инженер н.Отгонбаатар хэлэхдээ: "Гэмтлийг яаралтай засварлахаар шуурхай ажиллаж, бараг дуусаж байна. Ер нь шугам хоолойны холболт ажлууд бүрэн дууссан, эхнээс нь хөрс булах дэвсэх ажил хийгдээд эхэлсэн" гэв.