Налайх дүүрэг

БАГШ НАРЫН БАЯРЫН ХУРАЛД ШАГНАЛЫН ХУР БУУЛАА

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг залгуулж, ирээдүй хойч үедээ мэдлэг боловсролыг түгээж яваа багш, сурган хүмүүжүүлэгчид баяраа өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүллээ.

Монголын багш нарын 26, Дэлхийн багш нарын 54 дахь өдрийн багш нарын баярын арга хэмжээ 10 сарын 05-ны өдөр зохион байгуулагдлаа.

Тус үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир, Налайх дүүргийн ИТХ-ын дарга Б.Нэргүй, Засаг дарга Ч.Раднаабазар нарын албаны зочид оролцож багш нартаа баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар багш нартаа хандаж хэлсэн үгэндээ: "Багшаар эрдэм заалгаагүй хүн энэ дэлхийд ховор байх. Дүүргийнхээ ард иргэд, хүүхэд багачуудыг боловсролтой, үндэсний ёс, заншлаа дээдэлж, эх орноороо бахархдаг, шинэ үеийн хариуцлагатай иргэн болгон төлөвшүүлэх нэн хариуцлагатай бөгөөд эрхэм үүргийг үүрч байдаг багш нартаа баярын мэнд дэвшүүлье" гэв.

Налайх дүүргийн Боловролын хэлтсээс дүүргийнхээ 600 гаруй багш нарыг хамруулан зохион байгуулсан баярын хүндэтгэлийн үйл ажиллагаанд шагналын хур бууж, олон багш нар салбарын болон төрийн хүндэт шагналуудаар шагнагдлаа.

Мөн энэ үеэр Элсэлтийн ерөнхий шалгалтад шавь нараа амжилттай бэлтгэсэн багш нараа урамшуулсан юм.

Нарт ертөнцөд байхгүй нандин сайхан албыг залгуулж яваа багш нартаа багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлье.

 

 

Хуваалцах: