Налайх дүүрэг

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ДУЛААНЫ СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар иргэдтэй хийсэн уулзалтын дараагаар Налайхын Дулааны станцаар зочилж, станцын үйл ажиллагаатай танилцлаа.

1976 онд ашиглалтад орж байсан тус станц ачаалал хэтэрсэн, нэмж хэрэглэгч авах боломжгүй болсон. Дүүргийн зүгээс Дулааны станцын өргөтгөлийн ТЭЗҮ, зураг төсвийн ажлыг хийж бэлэн болгосон, гагцхүү санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх хэрэгцээ байгаа гэдгийг УИХ-ын гишүүн С.Амарсайхан болон дүүргийн удирдлагууд танилцууллаа.

100 орчим ажилтантайгаар дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, дамжуулалт, түгээлт борлуулалтыг хийж 30 гаруй төсвийн байгууллага, 280 гаруй аж ахуйн нэгж, 2500 шахам айл өрхийг дулаанаар ханган ажиллаж байна.

Нүүрсний нөөцийн дийлэнх хувийг Шивээ Овоогоос татдаг ба бүхий л нөөц боломж бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа хэдий ч хуучны станц, дээрээс нь өсөн нэмэгдсэн хэрэглээ, ачааллыг бүрэн хангаж чадахгүй, зайлшгүй дулааны шинэ эх үүсвэр нэн шаадлагатай байгааг Станцын даргын үүргийг гүйцэтгэгч Ц.Энхтүвшин танилцууллаа.

УИХ-ын дарга Г.Занданшатар станцын үйл ажиллагаа, нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад өргөтгөл, шинэ станцын асуудлыг Налайх дүүргээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд идэвхийлэн хөөцөлдөж, асуудлыг танилцуулж байгааг илэрхийллээд судалж үзэхээр боллоо.

Дашрамд мэдээлэхэд Налайхын Дулааны станц өвөлжилтийн бэлтгэл ажлаа бүрэн хангаж, төлөвлөгөөт хугацаанд галлагааг эхлүүлж, дулаанаар хангаж эхэлсэн байна.

Одоогоор 2 зуух хэвийн горимд, 1 зуух нөөцөнд ажиллаж байна.

 

Хуваалцах: