Налайх дүүрэг

НАЛАЙХ ДҮҮРГИЙН ХАРЬЯАТ ЗАРИМ ИРГЭД ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАГДЛАА

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 123 дугаар зарлигаар “Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жил, Ардын Хувьсгалын 99 жил, Ардчилсан хувьсгалын 31 жилийн ойг тохиолдуулан эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан Налайх дүүргийн харьяат зарим иргэдийг төрийн дээд одон медалиар шагнасан байна.

Шагналыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Г.Байгальмаа, Улсын Их Хурлын гишүүн С.Амарсайхан нар 2020 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Налайх дүүргийн Соёлын ордонд гардуулан өглөө. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 8, Алтан гадас одонгоор 22, Хөдөлмөрийн хүндэт медалиар 24, Цэргийн хүндэт медалиар 2 хүн тус тус шагнагдлаа.

Хуваалцах: