Налайх дүүрэг

"ӨНӨӨДӨР НИЙСЛЭЛИЙН ӨДӨР" СЭДВЭЭР ХИЧЭЭЛ ЗААЛАА

Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдрийг тохиолдуулан 10 сарын 28, 29-ны өдрүүдэд дүүргийн удирдлагууд ЕБС-ийн сурагчдад "Өнөөдөр Нийслэлийн өдөр" сэдвээр хичээл зааж байна.

Дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар өнөөдөр /10 сарын 28/ дүүргийн ерөнхий боловсролын 119 дүгээр сургуулийн 11-ийн нэгдүгээр ангид нийслэл хотын түүх, улсын нийслэлийн өнөөгийн хөгжил цэцэглэлтэд Налайх дүүргийн оруулсан хувь нэмрийн талаар мэдээлэл өгч, сурагчидтай халуун дотно ярилцлага өрнүүллээ.

Дашрамд мэдээлэхэд Монгол Улсын нийслэл нь Өндөр гэгээн Занабазарыг 1639 онд өргөмжилсөн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Эх Монгол уулын өвөр Ширээ Цагаан нуур гэдэг газарт Хутагтын хүрээ, Шар бүсийн хот нэрээр анх байгуулагдаж, Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндийд 1778 онд төвхнөн, Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 оноос Улаанбаатар болж нүүдлээс суурьшилд шилжсэн түүхтэй.

Богдхан уулын ар, хатан Туулын хөвөөнөө, сэрүүн Сэлбийн дэнж, Хүн чулууны хөндий гэгдэх энэ газарт суурьшин төвхнөж Их Хүрээ хэмээн нэрлэгдэж байгаад 1924 онд Улаанбаатар хот болжээ. Тэр цагаас хойш нийслэл хот маань өргөжин тэлж, өнгөжин жавхаажиж, үүлс дээшээ дээвэр тулсан, уулс тийшээ хаяа тулсан улсын нийслэл болж хөгжсөн билээ.

Үе үеийн Налайхчууд Монгол улсын аж үйлдвэрийн тулгын чулууг тавилцан, Нийслэлээ илч дулаанаар 100 гаруй жил хангаж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавъяатууд, төрийн шагналтнуудыг төрүүлсэн хөдөлмөрчдийн өлгий билээ.

 

 

Хуваалцах: